Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нисэх тусгай үүргийн нислэг цуцлагдлаа

С.Гандэлгэр
2021/02/26

МИАТ-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн аяллын тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:40 цагт хөөрөх байсан ч цуцлагджээ. Цуцлагдсан шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдлаас болсон юм. Тиймээс маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны 10:40 цагт нислэг үйлдэхээр болжээ.

Нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор зорчигчдыг заавал PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж буй аж. Учир нь гадаадын улс орнууд шинжилгээ өгсөн хүнийг хилээр нэвтрүүлж буй бөгөөд 72 цагийн дотор хүчинтэй байх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна