Өнөөдрөөс эхлэн орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэнэ


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн орон нутгийн сургууль, цэцэрлэгийн сурагчид танхимаар хичээллэж эхэллээ.

Орон нутгийн буюу аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд өнөөдрөөс эхлэн танхимын хичээлдээ хамрагдах юм.

Мөн ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох ба танхимын хичээлийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна