Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ


2021 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 4
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгджээ.

Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113  зөрчил илрүүлсний 73 нь нийслэлд, 40 нь орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчлүүд нэмэгдсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгуууллагаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна