Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8,000 гаруй хүн вакцин хийлгэжээ


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Дархлаажуулалтын ажил өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаргагаас эхэлсэн, одоогийн байдлаар 8,000 гаруй хүн вакцин хийлгэсэн. Эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай зохион байгуулагдаж байна. 

ЭМЯ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дархлаажуулалтын хуульд заасны дагуу хувийн байгууллагууд вакцин оруулж ирж болно. Хуульд зааснаар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй байж болдог" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна