Алдо Венут​и: Pfizer вакцин илүүдэл жинтэй хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүй


Италийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вацкин илүүдэл жинтэй хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүй ба дархлааг хангалттай түвшинд хүргэхийн тулд нэмэлт тун тарих хэрэгтэй хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

Ром хотын Instituti Fisioterapici Ospitalieri хүрээлэнгийн судлаач Алдо Венути “Covid-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хувьд таргалалт нь эрсдлийн нэг том хүчин зүйл болдог. Илүү гүнзгийрүүлж, өргөн хүрээнд судлах шаардлагатай ч манай судалгааны  үр дүн таргалалттай хүмүүсийг дархлаажуулахдаа тусгай бодлого баримтлах ёстой байж магадгүйг харуулж байна. Илүү олон хүнийг хамруулж судалсны дараа хүн амын энэ бүлэгт вакцины нэмэлт тун зарцуулах шаардлагатай болж магадгүй” гэжээ.


Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна