ЭМДЕГ: Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг өнөөдрөөс эхлэн төлөхгүй


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбогдуулан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний талаар мэдээлэл хийж байна.

ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батчимэг "Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлөхгүй болж байгаа юм.  Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан. Нөгөөтэйгүүр төр шимтгэлийг нь даахаар болсон учир группт байдаг, ахмад настан, хоригдол, хүүхдээ асарч байгаа хүн гээд зорилтот бүлгүүд чөлөөлөгдөж, ор хоногийн мөнгө төлөхгүй болж байгаа юм" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ:




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.157
    2021/03/01

    Үнэгүй эмчилгээг дагаад бас чанартай үйлчилгээ байх хэрэгтэй

    Хариулах