"Мобиком" ХХК-ийг хэрэглэгчийн эрхийг хохироосон хэмээн үзэж 20 саяар торгожээ


ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар "Мобиком" ХХК-ийг ... бараа, ажил үйлчилгээг хууран мэхэлж, төөрөгдүүлж, хүч хэрэглэх замаар худалдаж, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Харин "Мобиком" ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандсан аж. Уг гомдолд ШӨХТГ-ын байцаагч хэрэглэгч хэрхэн хохирсныг тогтоогоогүй хэмээн үзэж гомдол гаргасан байна.

Тус компани нь хуучин багцийн үйлчилгээгээ зогсоохдоо хэрэглэгчдийг ойролцоо үнийн дүнтэй шинэ багц руу хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр шууд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Иймээс иргэд ШӨХТГ-т гомдол гаргасан ба гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд дээрх зөрчил гарсан тул "Мобиком" ХХК-ийг  20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. 

Одоогийн байдлаар уг хэргийг шүүх хурлын тов гараагүй байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.41
    2021/03/01

    20 say tom monopol kaompanuudiin xuvid yu yum be xeden sekundiin l orlogo bizdee ???

    Хариулах