УОК: 5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна


Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

КОВИД-19 халдварын цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж буй аж.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.

 


Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.65
    2021/03/01

    БНХАУлсруу явах иргэдийн асуудалийг яаралтай шийдэж өгөөч ирээд жил гаран болж бна явах асуудалаар хүсэлт өргөдөлөгөөгүй газар бхгүй авсан визний хугацаа дууссан сэтгэл зүй болоод үр хүүхэдүүд эцэг эхээс хол хэцүү бга санаж бэтгэрч бна бас сурч боловсрох эрх н зөрчигдөж бна

    Хариулах
  • 64.119.20.125
    2021/03/01

    БНХАУлсруу буцах хүсэлтэй Холимог гэр бүлийн 200 шахам иргэнийг буцаах асуудлыг нухацтай авч хэлэлцэх шийдвэрлэх хэрэгтэй байна.Бүтэн жил гаруйн хугацаанд 10-30-нд 50 иргэнийг буцааснаас хойш дахиж буцаах асуудал зохион байгуулагд сангүй.Хэз

    Хариулах