Дулаан дамжуулах худагт хүн нас баржээ

С.Гандэлгэр
2021/03/02

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан байна, цогцсыг гаргуулах хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 03.01-ний өдрийн 15:05 цагт хүлээн авсан байна. 

Хүсэлтийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид найман км замыг туулан 15:18 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулаан дамжуулах шугамын 663 дугаар худгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат П /63 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна