​YOUTUBE-чидийн Цахиурын хөндий

Х.Есү
2021/03/02

Андорра улс бол Испани, Франц хоёр улсын дунд Пиренейн ууланд оршдог жижиг улс юм. Андоррагийн төрийн тэргүүний үүргийг Францын ерөнхийлөгч болон Испанийн том хамба лам нар хамтран хашдаг юм байна. 77 мянган гаруй хүн амтай албан ёсны хэл нь Испани хэлтэй тун төстэй Каталан хэл юм.
Андоррачууд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг ба дунджаар 83 насалдаг. Мөн татваргүй барааны дэлгүүр их тул аялал жуулчлал өндөр хөгжсөн, татварын дарамт багатай чинээлэг улсын тоонд ордог байна. 

Тэгвэл сүүлийн үед 2 том улсын дунд орших энэ жижигхэн улсад Испанийн сошиал медиа одууд олноороо ирж суурьшин контент бүтээдэг гол төв болгоод байгаа. Тухайлбал, олон үзэлттэй Gaming сувгууд болох aLexBY11, Willyrex, Vegetta, The Grefg, Lolito, Staxx нар бүгд Андорра руу нүүжээ. 

Харин цар тахлаас болж Испанид залуучуудын ажилгүйдлийн түвшин 40 хувьд хүрээд байна. 

Тухайн 2 улсын хамгийн өндөр орлогын албан татварын хувь хэмжээг харьцуулбал Испани - 54%  Андорра хамгийн ихдээ 10%-тай байдаг байна. 

Испанийн хэвлэлийнхэн “Гол шалтгаан нь энэ”, “Эх оронч үйлдэл биш”, “Залуус тэтгэврийн санд хувь нэмрээ оруулах ёстой” гэх зэргээр тэднийг хүчтэй шүүмжилж байгаа ч тус Youtube одуудын үзэгчдийн тоо нь ихэссэн үү гэхээс буураагүй. 

Wallstreet Wolverine нэрээр бизнес, инновацын мэдээлэл хүргэдэг контент бүтээгч Victor Dominguez цар тахлаас зугтаж өнгөрсөн жил Андорра руу нүүж ирсэн. “Энд контент бүтээхэд амар байдаг. Youtube-чидийн Цариурын Хөндий л гэсэн үг.” гэжээ. 

Франц, Нидерландаас ч Youtube-чид ихээр ирж суурьших болсон байна. Мөн дан ганц Европ залуус татварын дарамт багатай улс рүү нүүгээгүй, 2020 онд Youtube-н засаршгүй од гэж олонд танигдах Logan Paul Пуэрто Рико луу нүүсэн. Өөрөө татварын дарамтаас болж нүүсэн гэдгээ ч ил тод хэлсэн байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна