БНСУ-д бүрэн эдгэрсэн 50 хүн хоёр дахь удаагаа халдвар авчээ

2020 оны 04 сарын 07

БНСУ-ын Тэгү хотод бүрэн эдгэрсэн 50 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрчээ. Тухайлбал, коронавирусийн тархалтын төв цэг болоод буй Тэгү хотод хөл хорионд байсан 50 хүн эдгэрээд гарснаас хэд хоногийн дараа дахин шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ. Тус улсын Өвчин Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс “Хүмүүс дахин халдвар авахаас илүүтэйгээр вирус нь идэвхжсэн байх магадлал өндөр” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн БНСУ-ын судлаачид “Энэхүү вирус хүний эсийн далд түвшинд идэвхгүй хэвээр үлддэг. Үл мэдэгдэх шалтгаанаар жижиг хэсэг нь дахин идэвхждэг. Гэхдээ өвчтөн дахин хүнээс халдвар авах боломжтой эсэх нь хараахан батлагдаагүй” хэмээн үзжээ. Түүнчлэн оношлуур буруу оношлох тохиолдол гардаг тул хоёр дахь удаад эерэг хариу гарсан зарим тохиолдол нь үүнтэй холбоотой байж магадгүй гэв. 

Өнөөдрийн байдлаар тус улсад 10 331 хүн коронавирусийн халдвар авч, улмаар 192 хүн нас баржээ. 

Эх сурвалж: Yonhap News

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.