Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг ташаа мэдээлэл


Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл гарсан.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг мэдээлэл худал. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна