НӨАТ-ын баримтын I улирлын бүртгэл өнөөдөр хаагдана

2020 оны 04 сарын 08

НӨАТ-ын төлбөрийн энэ оны эхний улирлын бүртгэл өнөөдөр дуусч байна. Тодруулбал, Сангийн яам, татварын байгууллагаас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал тутам олгохоор болсон. 2020 оны эхний улирлын буцаан олголтыг энэ 4 дүгээр сард олгохоо мэдэгдээд буй.

Тиймээс НӨАТ-ын эхний улирлын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн өдөр өнөөдөр 4 дүгээр сарын 8-ны оройн 23.59 цагаар тасалбар болж байна. Баримт бүртгэгдэж дууссаны дараа НӨАТ-ын буцаан олголтын I улирлын тоон мэдээлэл гарах юм. Сангийн яамнаас мэдээлж буйгаар эхний улирлын буцаан олголтод нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.