Соёлын сайд асан С.Чулуун “Чингис хаан” музейн захирлаар томилогдоно


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн Соёлын сайдын зөвлөлийн хурлаар Соёлын сайд асан С.Чулууныг "Чингис хаан" музейн захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна.

“Байгалийн түүхийн музей”-г 400 сая төгрөгийн төсвөөр буулган, оронд нь “Чингис хаан” музейг 67,8 тэрбум төгрөгөөр барьж байгаа. "Чингис хаан" музейг 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд ажлын явц нь 80 хувьтай байгаа юм.

Түүнийг Соёлын сайдаар ажиллаж эхэлхээс л түүхээ худалдсан, Үндэсний  архиваас 640 мянган хуудас материалыг нууцаар хуулж, Хятад руу гаргасан гэх мэдээлэлд нэр холбогдсон. Гэвч сайдын ажлаа өгөөд сар ч бололгүй музейн захирлаар томилогдож байна. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.150
    2021/03/03

    яана аа бас үзвэрийн эд зүйлсээ Хятад-д зарчих вий дээ

    Хариулах
  • 59.153.87.212
    2021/03/02

    Энэ хүний тухай олон таагүй зүйлийг уншиж байсан маань худлаа болж таарч байна уу?Хэрвээ үнэн байсан бол шоронд л байх ёстой хүн шүү!?Тэр 640 мянган нүүр хуудас Манж чин улсын үеийн түүх,үнэт бичвэр болох Богдуудын амьдралын тухай баримтууд болон Дундад улсын Хоймрын мандуулагч гэх эрдэмийн цол зэрэг авсан гэдэг бүгд худлаа юм уу?!

    Хариулах
  • 202.179.21.219
    2021/03/02

    Зайлаач

    Хариулах
  • 139.5.219.150
    2021/03/02

    чононд хонио хадгалуулах зүгээр үү

    Хариулах
  • 202.9.40.71
    2021/03/02

    Эрдмийн хүн биш гэдэг нь тодорхой юм байна Эрдмийн хамт олон нь түүх соёлоо харьд худалдсан гээд хүлээж авахгүй байгаа гэсэн биз дээ

    Хариулах
  • 192.82.75.127
    2021/03/02

    Эрдэмтэн ухаантай юм бол ардмийнхээ ажлыг л хийгээч. Юун сандал ширээнд дуртай юм бэ? Музейн захирал ч гэх шиг

    Хариулах