Өндөр өртөгтэй оношилгооны зардлын 70 хувийг хөнгөлж эхэллээ

С.Гандэлгэр
2021/03/02

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлын 70 хувийг даатгалаас санхүүжүүлэхээр болсон билээ. Тухайлбал, MRI, CT, дуран, цөмийн болон судсан дотуурх оношилгоо, зүрхний ЭХО зэрэг 8 төрлийн шинжилгээ багтаж байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө нь даатгуулагчийн оношилгоо, шинжилгээний зардалд нэг улиралд 165000 төгрөг төсөвлөж ирсэн. Гэвч энэ нь цус, шээс, биохимийн шинжилгээнээс хэтэрдэггүй, иргэдэд бодит дэмжлэг үзүүлдэггүй байсныг албаныхан хэллээ. Тиймээс өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багцын зардалд эмчийн дүгнэлт, лаборатори, шаардлагатай урвалж, бодисын үнийн дүнг одоогийн ханштай уялдуулан тооцсон тул иргэдийн санхүүгийн ачааллыг үлэмж бууруулна гэж ЭМДЕГ-ынхан үзэж байна. 

Иргэд эмчийн заалтаар тухайн оношилгоо, шинжилгээг хийлгэх бүртээ даатгалаас 70 хувийн хөнгөлөлт эдлэх бөгөөд үнийн хязгаар тогтоохгүй болсон байна. Харин өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийдэг хувийн эмнэлгүүдийг ЭМДЕГ-ынхан тун удахгүй сонгон шалгаруулж, гэрээ байгуулах тул даатгуулагчид өмчийн хэлбэр хамаарахгүйгээр дараах хөнгөлөлтүүдийг эдэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна