Б.Амархүү: Монголын ард түмэн минь алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой

С.Гандэлгэр
2021/03/02

Мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас хорих ял эдэлж байсан дуучин Б.Амархүүг өнгөрөгч хоёрдугаар сард магадлангаар суллажээ. Тэрбээр хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас суллах шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар өнөөдөр хэвлэлүүдэд мэдээлэл цацагдсаны дараа тэр Амархүү Борхүү гэсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал хүслээ. 

Тэрбээр "Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань, алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ... гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон, ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль болж, надад УХААРАЛ хайрласаан.

Би ард түмэндээ, үзэгчдэдээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.6
    2021/03/02

    amjilt hvse er neg aldaj ereg neg nurdag shvv de

    Хариулах
  • 64.119.20.128
    2021/03/02

    АРД ТҮМЭН ДЭМЖИН ШДЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХАР ТАМХИГААСАА ГАРАХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  • 139.5.219.100
    2021/03/02

    Зүгээрээ дуучин минь үeрхэлдээ үнэнч үлдээрэй хар тамхи нэг л хэрэглэсэн бол тэр чигээрээ л шудраад дуус уучлаарай ч гэх шиг шаахаасаа өмнө бодох байсан юм.Залуу үeд муу үлгэр дууриалал үзүүлсэндээ чи

    Хариулах
  • 73.193.153.178
    2021/03/02

    xeleed zasrax bish emchilgeend xamragdax xeregtei.

    Хариулах
  • 66.181.180.247
    2021/03/02

    Хамгийн гол нь хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй.Чи өөрийгөө хорлоод зогсохгүй ээж,аав,эхнэрээ дээд зэргээр зовоосон шүү.Цаашид алдаа гаргахгүй яваарай.Амжилт !!! Чи авъаястай шүү ! Гэхдээ онгирч болохгүй.

    Хариулах