Unitel-ийн сүлжээнд гэмтэл гарч орон даяар сүлжээ тасарлаа


Монголын хамгийн их хэрэглэгчтэй үүрэн телефоны операторын нэг Unitel-ийн сүлжээ тасарлаа.

Сүлжээнд гэмтэл гарсан гэж зарим дугаарт мэдэгдэл ирсэн байна. Одоогийн байдлаар Unitel-ийн IPTV үйлчилгээ, интернет болон утасны сүлжээ нь тасарсан байгаа юм. Энэ талаар бид тодруулахаар Unitel-ийн лавлах утас 1414, 77778888 руу залгасан ч хариу өгсөнгүй. 

Ажлын цагаар сүлжээ тасарсанд иргэд дургүйцлээ илэрхийлж Unitel-ийн албан ёсны цахим хуудсанд хандаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна