Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг Солонгосоос хөөрлөө

2020 оны 04 сарын 08

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэг Солонгосын нисэх буудлаас дөнгөж сая хөөрсөн талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Тус онгоц 20:18 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.  БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Эдгээр зорчигчдыг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр болжээ. 

Эрүүл мэндийн яамнаас гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шийдвэр гаргасан.  Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Коронавирусийн шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй юм. Энэ удаагийн нислэгээр ирж буй иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийсэн.  Тусгай үүргийн нислэгт нэн түрүүнд дараах шалтгаантай иргэдийг хамруулах бодлогыг хэрэгжүүлж буй.

Үүнд:  

• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 
• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх 
- Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу. 
- Хүүхдийн төрсний гэрчилгээ. 
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 
- нотлох баримт бичиг. 
• Өндөр настан 
- эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш 
- эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш гэж заажээ.   

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 09
39.115.114.99
Theory of broken win

Дахиад нэмж онгоц явуулахгүй бол буцах хүсэлтэй олон хүн байна