Техас мужид амны хаалт зүүх шаардлагагүй боллоо


АНУ-ын Техас мужийн амбан захирагч Грегг Эббот тус мужид тогтоогоод байсан амны хаалт зүүх шаардлагаа зогсоож, аж ахуй нэгжүүдээ 100 хувь нээхээр болсон талаар мэдэгджээ. 

Тэрбээр "Ирэх лхагва гарагаас ямар ч төрлийн бизнесийн байгууллагын үйл ажиллагааг нээх болно. Техасыг 100 хувь нээх цаг болсон. Түүнчлэн би мужийн хэмжээнд амны хаалт зүүх шаардлагыг цуцалж байна" гэжээ. 

28 сая хүн амтай Техас мужид 2,6 сая хүн коронавирусийн халдвар авч, 43 мянган хүн нас барсан нь АНУ-д нас баралтын түвшнээр гуравдугаарт орж байгаа юм. Гуравдугаар сарын 1-ний өдөр тус мужид халдварын 8130 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна