Т.Ням-Очир: Бүх сургуулиудын анги, бүлэг болгон хоёр хуваагдаж, хичээллэнэ


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа “Албан ёсны бүх сургуулиудын анги, бүлэг болгон хоёр хуваагдаж хичээллэнэ. Тийм учраас 5:9 гэдэг нарийвчлалтай стратегийг боловсруулсан. Тухайн ангийн хүүхдүүд хоёр хуваагдан хичээллээ гэхэд нэг хэсэг нь эхний долоо хоногт, нөгөө хэсэг нь дараагийн долоо хоногт хичээллэнэ. Гэртээ байх хугацаандаа зайн сургалтаа хийнэ. 

Жишээлбэл, 3000 сурагчтай сургууль 1500, 1500-гаар хоёр долоо хоногт хуваагдана гэсэн үг. Дахин сургууль дээрээ ирэхээрээ 750, 750-иараа хоёр ээлжинд хуваагдана. Аль болох хүүхдүүдийг тархаан байршуулж, эрсдэл бага халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг олон хувилбар боловсруулсан.

Ер нь тодорхой шинжлэх ухааны үндэстэйгээр багш нар, орон нутгийн сургуулиуд бэлтгэлээ хангачихсан байгаа. Одоо юу, юугүй долоо хоногийн дараа хичээл орно гээд хүүхдээ хичээлээр шахахгүй байхад эцэг, эхчүүд анхаараарай” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна