Халдвар авсан Сэлэнгийн иргэнтэй ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлажээ

2020 оны 04 сарын 09

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн өгсөн мэдээллээр 212 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвар авлаа. БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, шинээр бүртгэгджээ. Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. 257 зорчигч СӨҮЛ-ийн онгоцоор ирсэн. ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалант сувилалд байрлуулсан байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллээр    4-р сарын 8-ны өдрийн  байдлаар  Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд нэг сэжигтэй  тохиолдлыг шинээр нэмж тусгаарласан байна. Сэлэнгэд сэжигтэй гэж үзэж байсан 8 хүний  шинжилгээний хариу сөрөг, ХӨСҮТ-д тусгаарлаад байсан 8 хүний шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ. Мөн БНСУ-аас тусгай нислэгээр ирсэн  хүмүүсээс  83 хүнийг  ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн  Сэлэнгэ аймагт батлагдсан нэг  тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан байна. Тус иргэнтэй ойрын хавьтлын 15 хүнийг хяналтад авсан байна.  

Халдвар авсан иргэний хувьд ОХУ-д амьдарч байсан газар нь халдьар гарсан бөгөөд давтан шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр тухайн иргэн ОХУ-аас ирэхдээ халдвар авсан гэж  үзэж байгаа бөгөөд дотроосоо халдвар алдаагүй гэдгийг хэллээ. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 09
202.9.46.33
зочин

зургийг нь ядаж соличихооч

2020 оны 04 сарын 09
202.9.46.33
зочин

Гарчигаа зөв бичээч, худлаа мэдээлэл тарааж байна шүү. Үүнийг бичсэн хүнд хариуцлага тооцож олон нийтэд мэдээлээч