Ц.Содномцэрэн: Сонгууль хойшлуулах шийдвэр гарах хүртэл бэлтгэлээ хангана

2020 оны 04 сарын 09

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өгсөн талаар мэдээллээ. Тэрбээр "УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Товлон зарласны дагуу СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой сургалт семинаруудыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгчээ. Ийм үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэх боломж юу байгааг тодруулж, судалж ажиллахыг хүссэн. Сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зардалд ямар өөрчлөлт гарах тооцоо судалгааг гарга гэсэн. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл сонгуульд бэлтгэх ажлаа зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана гэлээ. 

СЕХ ирэх долоо хоногт хурлаа хийж, болзошгүй ажлын төлөвлөгөө гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлнэ. Бээлий, гар ариутгагч, халаад, амны хаалтны хэрэгцээ гарах бөгөөд үүнтэй холбоотой нэмэлт зардал гарна. Харин сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д бий. 

УИХ-ын сонгуулийн түүхэнд сонгогчдын ирц хүрээгүй тохиолдол түүхэндээ байгаагүй. Хамгийн сүүлийн 2016 оны сонгуулийн ирц 70 хувьтай байсан. Энэ жилийн хувьд гадаад руу ажиглагч явуулахгүй. Харин гадаадаас ажиглагч авах эсэх асуудлыг ярилцаж байна" гэлээ. 

Сонгуулийн Ерөнхий хороо хуулиараа  сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг хүлээсэн байдаг учир  сонгууль хойшлуулах эсэх шийдвэр гарах хүртэл хуваарийн дагуу бэлтгэлээ хангаад явна. Хэрэв УИХ-аас сонгууль хойшлуулах шийдвэр гарвал хэрэгжүүлэх үүргитйг мөн хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 09
64.119.20.124
Зочин

Зөв. Короно шийдэх асуудлыг хэт эрт улс төржүүлээд байх юм.