Улсын хэмжээнд 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд 17,529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнээс халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2,360 хүн эдгэрээд байна. 

Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна