Ковид-19 цар тахлаас болж ЖДҮ эрхлэгчдийн 98.6 хувьд хүндээр нөлөөлсөн

С.Гандэлгэр
2021/03/03

Монгол улсад корона вирус тархсантай холбоотой хүнд хөнгөн хөл хорионы дэглэм тогтоосноор аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлтэй байна.

ЖДҮ эрхлэгчдийн 98.6 хувь нь covid-19 цар тахал “бидний бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэж байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Ялангуяа хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбаруудад ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.

 Судалгаанаас харахад хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна.

Эх сурвалж: A24 News Agency



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.68.145
    2021/03/03

    UNEN,ENE ZUGEER ARDIIN NAMIIN HOR URSHIG.KORONA GEJ SURJIGNEJ ARD TUMNII AMIDRALIIG ORBONGOOR ERGUULSEN ARDIIN NAM ENE 100 N JILEER MOXOJ SUIREX N GARTSAAGUI SHUU

    Хариулах