Байгалийн аюулт үзэгдлийн улмаас нас барсан хүний тоо 10 болжээ


Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.

Эрэн хайх ажиллагааг цагаар харвал: /2021.03.15/

  • 10:00 цагийн байдлаар Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан. 81 иргэнийг хайж байна. 
  • 13:00 цагт өгсөн мэдээллээр 565 хүнийг эсэн мэнд олж, 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэсэн билээ. 
  • Харин 17:00 цагт ирсэн мэдээллээр Архангай аймагт нэг, Дундговь аймагт 9 иргэн нас барсан байсан гэв. 

Өөрөөр хэлбэл, алба хаагчид 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд өчигдрийн 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна