У.Хүрэлсүх: Ард түмний төлөөлөл болсон сэхээтнүүдийг сонгоосой

2020 оны 04 сарын 24

Өнөөдөр МАН сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Үүний дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, “Юун түрүүнд МАН сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд СЕХ-нд холбогдох баримт бичгээ гардуулж өглөө. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Парламент, УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүх улс төрийн нам, эвслүүд, бие даагчдад МАН-ын нэрийн өмнөөс амжилт хүсье. Мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хянуулсан. Алдаа оноотой заалтууд аль аль намуудад гарсан. Энэ бүхнийг засаж, эцсийн байдлаар хянаж өнөөдөр СЕХ-нд гардуулж өгч байна. Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдах гэж байна. Дэлхий нийтэд цар тахал тархаад байгаа. Монгол Улсад энэ өвчин хяналтад, харьцангуй тайван байна. БНСУ  сонгуулиа амжилттай явуулж, ард иргэд нь идэвхтэй оролцсон. Тиймээс манай иргэд сонгуульдаа амжилттай оролцоорой. Сонгууль шударга явагдаасай. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 24
202.21.104.2
сэхээтэн

Хмм. Сонгогчдын сэтгэлд нийцүүлэх гэсэн шоу юу? Нэг амаараа ингэж яриад нөгөө амаараа мөнгөний боолуудаа л татаж гаргана ш дээ. Тэгээд улсаа хувааж идэж, ард түмнээ боолчилно. Энэ бол өнөөгийн улс төрдгорилогчдын чин хүсэл. Жинхэнэ сэхээтнүүд ард түмний дунд байна. Хэрэв тэднийг гаргах гэж байгаа бол намууд нээлттэй санал тавьж марафон хий. Тэгээд жинхэнэ шилдгүүдийг сонгож аваад мөнгө авалгүйгээр шууд нэр дэвших эрхийг нь өг! Тэгвэл төр цэвэршиж жинхэнэ удирдагчид гарч ирнэ дээ.