Роллинг Стоунз хамтлаг цар тахлын үеийг харуулсан шинэ клипээ цацлаа

2020 оны 04 сарын 27

Их Британийн ритм ба блюз, рок'н ролл урсгалаар тоглодог домогт хамтлаг /The Rolling Stones/ Living in a Ghost Town нэртэй дуу хийж клипжүүлсэн байна. Дөрвөн минут үргэлжлэх дууны клипэд цар тахлын улмаас гудамж талбай нь эзгүйрсэн эл хул хотуудыг дүрсэлжээ. Хамтлаг сүүлийн найман жилийн хугацаанд анхны синглээ гаргасан нь энэ бөгөөд тэд энэ тухай "Өнөөдөр бидний амьдралд тохиолдож байгаа зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Бид бүгдээрээ сүнсний хотод аж төрж байна" хэмээн хамтлагийнхан хуудсандаа бичжээ. Дууныхаа бичлэгийг хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө студид хийж амжсан аж.

Хамгийн сүүлд тус хамтлаг 2012 онд шинэ дуунуудаа гаргасан. Эдгээр нь GRRR! -ийн цуглуулгад багтсан Doom ба Gloom ба One More Shot дуунууд байв. Роллинг Стоунз 1962 онд байгуулагдсан бол Их Британийн ритм ба блюз, рок'н ролл урсгалаар тоглодог домогт хамтлаг юм. Лондон хотод байгуулагдсан энэ хамтлаг 1962 онд байгууллагдсан бөгөөд үндсэн бүрэлдэхүүн нь Брайн Жонс, Иан Стуарт, Мик Жаггэр болон Кейт Ричардс нар юм. Роллинг Соунз хамтлаг Их Британид 22 цомог (АНУ-д 24), 8 тоглолтын цомог (АНУ-д 9) болон олон тооны түүвэр цомгууд гаргасан. 1964-2008 онуудын хооронд 32 Их Британи болон АНУ-д хит болсон дуу, 43 шилдэг цомогтой ба цомгууд нь дэлхий даяар 200 сая хувь борлогдсон байна. 2004 онд тэд Роллинг Стоун сэтгүүлээс явуулсан "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Уран Бүтээлч"-н 4 дүгээрт бичигдсэн.

    Г.Солонго

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.