Дархан-Уул аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс "ковид-19"-ийн халдвар илэрчээ


Тодруулбал 2021 оны 3-р сарын 9-нөөс 20-ны хооронд Дархан-Уул аймагт байсан иргэний нийслэл хотод очоод хийгдсэн PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. (Шинжилгээ 20-ны өдөртөө хийгдэж, хариу нь 21-нд гарсан)

Тухайн иргэн одоогоор УБ хот, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Тиймээс түүний ойрын хавьтлын 9 хүнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өчигдөр оройны 21 цагийн үед тусгаарлан PCR шинжилгээ авсан бөгөөд хариу нь бүгд СӨРӨГ гарсныг ЭМГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна