Нөөцийн махыг 300 цэгт борлуулна


Жил бүрийн хавар махны хомсдлоос урьдчилан сэргийлж, нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жил 11 мянган тонн мах нөөцөлж, энэ сарын 29-нөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргахаар тооцжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн махны үнийг урьд жилүүдээс өсгөхгүй гэсэн бодлого барьдаг. Уг бодлогын хүрээнд нөөцийн махны үнийг Маргаашийн ЗГ-ын хуралдаанаас хэлэлцэж, тогтоох юм байна. Нөөцийн махыг 300 цэгт борлуулахаар тооцжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна