Өмнөговь аймгийн зарим сумдын орох, гарах хөдөлгөөнийг хаалаа


Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, Гурвантэс, Сэврэй, Даланзадгад сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Даланзадгад сумын Онцгой комиссын мэдээлж байгаагаар 4 дүгээр сарын 1-ний 06.00 цагаас 4-ний 06.00 цаг хүртэл сумаас гарах, орох замуудад түр хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд шатахуун, хүнс тээвэр, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүс орох, гарах зөвшөөрлийн бичгээр явж болох ажээ. 

Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг SGS ХХК нь энэ сарын 29-ний өдөр ажилчдын ээлж солилтоор корона вирусний халдвартай нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 38 хүнийг буцаасан юм. Тухайн хугацаанд энэ компаниас ажилчдын ээлж сольж ирсэн иргэдийг олж тандалт шинжилгээнд хамруулж дуустал ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна