Нэхмэлийн шар байрны давчуу хэсэгт орон сууц барихыг болиулжээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.44
    2021/04/05

    анхнаасаа төлөвлөгөөгүй барилга барьснаас болж ийм асуудал үүсэж байна өчнөөн газартай байж ичихгүй барилга барина гээд байдаг ямар инээдтэй юм вэ

    Хариулах