Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн их хамрагджээ


Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376 373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Насны байдлаар ангилбал, вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна.

Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, БЗД-т 101 568, СХД-ийн 44 187, ХУД-ийн 47 239, СБД-ийн 43 430, ЧД-ийн 39 900, БГД-ийн 55 007, Багахангай 766, Налайх 8618, Багануур 6024 иргэн тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна. 

Өнөөдрөөс нийслэлд өдөртөө 30 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.42
    2021/04/06

    Энэ юу л бол доо.Тухайлбал миний БЗД-ийн 4-р хороонд оршин суудаг. Манайд лав бакцин хийлгэ гэсэн сураг чимээ одоогоор ирээгүй л байна.

    Хариулах
  • 202.9.47.34
    2021/04/05

    Manai Баянзүрх коронагийн халдвараар толгой цохиж байгаа. Овоо ш дээ. Бүгд хийлгээд аваасай.

    Хариулах