Xил дамнасан хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч байна


2020 оны эхний улирлын байдлаар гадаад улсад 180 мянга гаруй хүн ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50 мянга, АНУ-д 40 мянга, Европт мөн тооны иргэд байгаа юм. Иймд  ШӨХТГ нь хэрэглэгч бараа, ажил, үйлчилгээ худалдан авсанаас үүссэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаарх өргөдөл, гомдлыг оновчтой гаргах, түүнийг аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж ХИЛ ДАМНАСАН ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ -  ыг   хүлээн авч ажиллах юм. 

 

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ''Бид таны өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох орны Хэрэглэгч болон Өрсөлдөөний байгууллагад  мэдэгдэх бөгөөд манай байгууллагатай санамж бичиг байгуулсан орнуудтай шууд харилцах боломжтой.  Тус байгууллагуудаар дамжуулан таны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн, боломжит хугацаанд хариу өгөх болно.'' хэмээсэн юм.


Дээрх асуудлаар таны эрх зөрчигдөж байвал, бидэнд дараах зааврын дагуу гомдлоо ирүүлээрэй. 


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна