“LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхилоо


БНСУ-ын “LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхиж байгаагаа албан ёсоор мэдээлжээ. Гар утасны салбарт өрсөлдөөн улам чангарч, ашиггүй, алдагдал хүлээх болсон учир  компани дахин утас үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

Гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж явсан “LG Electronics” компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” автомашины компанид зарах боломжийг хэлэлцсэн байна. “LG” гар утасны үйлдвэрлэл 2015 оноос алдагдал хүлээж эхэлжээ. Өнгөрсөн онд алдагдлын нийт хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна