Цар тахлын үед “Konditorei Rothe” кафе хүмүүст зай барих малгай өмсгөн, үйлчилж байна

2020 оны 05 сарын 17

ХБНГУ-ын зүүн хойд хэсэгт орших Мекленбург-Ворфоммерн мужийн Шверин дэх (Konditorei Rothe) Ротэ кафе нь хөл хорионы улмаас дахин нээгдснийхээ дараа бүтээлч байдлаар үйчлүүлэгч нартаа үйлчлэх болжээ. Тус кафе засгийн газраас авч буй арга хэмжээгээ сулруулсны дараа дахин нээлтээ хийхдээ өөрсдийн үйлчлүүлэгч нартаа хоорондоо зай авахад нь туслах, тусгай зориулалтын малгай өмсгөх үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Энэхүү үйлчилгээнийхээ талаар байгууллагынхаа фейсбүүк хуудаснаа "Өнөөдөр, ... холын хэмжилт.." нэртэй пост нийтэлсэн байна.

Уг кафе нь 42 хоногийн турш хаалттай байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин үйл ажиллагаагаа сэргээсэн гэж тус байгууллагын эзэн Жаклин Ротэ тайлбарлав.

Үйлчлүүлэгчдэд тусгай зориулалтын, хөнгөн материалаар хийсэн малгай өмсөж, хоорондоо 1,5 метрийн зайнд хол сууж, ярилцах боломжийг бүтээжээ. Тус улс дөрөвдүгээр сарын сүүлчээр хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлж, зарим хязгаарлалтаа сулруулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар ХБНГУ-д коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 176 244 бүртгэгдсэн бол уг халдварт өвчний улмаас 8027 хүн нас баржээ. Харин халдвар авсан 153,400 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байгаа бөгөөд дэлхийн дахинаа эдгэрсэн хүмүүсийн тоогоороо гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: Euronews

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.