Цэцийн гишүүнийг томилох тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хэлэлцэнэ


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо, нэг Дэд хорооны хуралдаан болно. Байнгын болон Дэд хорооны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Бусад.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд биечлэн хуралдана:

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуултын хариуг хэлэлцэх;
  • Бусад.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна