БНСУ-д коронавирусийн шинжилгээнд нийт 753211 иргэн хамрагджээ

2020 оны 05 сарын 18

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол шинээр 15-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 11065-д хүрлээ.  Тус улсад шинээр илэрсэн 15 тохиолдлын 10 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Харин уг вирусийн халдвар авч, эдгэрсэн хүний тоо 16-аар нэмэгдэж, 9904 болсон бол нэг өвчтөн нас барж, 263-т хүрсэн байна. 

Одоогийн байдлаар нийт 753211 иргэнийг шинжилгээ, судалгаанд хамруулснаар 726053 (+7110) иргэний хариу сөрөг гарч, 16093 (-1567) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 898 (-2) иргэн байна.

Эх сурвалж: Koreatimes

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.