Баян-Өлгий аймагт коронавирусийн илэрсэн тул 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийж байна

С.Гандэлгэр
2021/04/06

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдолд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг өчигдөр мэдээлсэн байна. 

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгааг албаны зүгээс мэдээллээ. 

Улмаар аймгийн Онцгорй комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Харин аймгийн хэмжээнд хийх тэг зогсолтийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны 06:00 цагаас эхлүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна