Хойд Солонгосын баг тамирчид Токиогийн Олимпд ОРОЛЦОХГҮЙ


Коронавирусийн улмаас хойшилж, гадаад үзэгчидгүйгээр зохион байгуулагдахаар болоод байсан Токиогийн Олимп энэ оны долдугаар сард эхлэх юм. Хойд Солонгосын баг тамирчид коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа энэ цаг үед тамирчдаа эрсдэлд оруулж Олимпд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн учир оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. 

Хойд Солонгосын DPRK Олимпын хорооноос өнгөрсөн Мягмар гарагт уг шийдвэрийг гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна