Туркийн элчин сайдын гэргийн гар утсыг хулгайлсан этгээдийг баривчилжээ

С.Гандэлгэр
2021/04/06

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын эхнэр гар утсаа хулгайд алдсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдөр /2021.04.05/ ЦЕГ-аас гар утас хулгайлсан этгээдийг олсон талаар мэдэгдлээ. 

Тодруулбал, тус улсын Элчин сайдын эхнэр гуравдугаар сарын 31-ний өдөр “Гурван гал” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан байна. Улмаар орчуулагчаараа дамжуулан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Уг хэргийг урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай М, 28 настай З нар үйлдсэн болохыг НЦУГ-ын  Мөрдөн шалгах газар илрүүлсэн бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн шалгалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчоо болон Гадаад харилцааны хэлтэс хамтран оролцож байгаа аж.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.20
    2021/04/06

    Цагдаа хоёр нүүр гаргадаг заваан улсууд надад хүртэл тохиолдож байсан жирийн иргэнд хөдөлнөө гонжийжоо

    Хариулах
  • 139.5.216.38
    2021/04/06

    Одоо энэ хоёр хулгайчид төр жинхэнэ төмөр нүүрээ харуулж 50 жил өгөх байхдаа ямар гоё вэ? монголын цагдаа ийм шуурхай чадварлаг болциймуу? Ноднин би цоо шинэ аёфони утсаа алдаад цагдаад тэмдэглүүлсэн одоо болтол дашийн шог асуухаар хайгаад л байна ширээн доогуураа хүртэл үзэж байнаа л гэсэн бусад хүмүүсийн алдсан юмыг энэ мэт шуурхай олж байгаач арай пялдага биш үү?

    Хариулах
  • 66.181.161.29
    2021/04/06

    хулгайч монгол аргүй лдээ хаана ч хулгай хиинэ цагаан ордонд ч хулгай хиинэ л гнэ

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/04/06

    Ymar ni ilreed ymar oldodgvin be

    Хариулах
  • 202.126.89.180
    2021/04/06

    Өөр монгол хүн алдсан бол олдохгүй

    Хариулах