Нийслэлийн хэмжээнд 3151 иргэн тусгаарлалтад байна

2020 оны 05 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр,

  • Шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч буй машинуудад хийж буй шалгалт, зөвлөгөө,
  • Хөрсний бохирдлыг бууруулахаар авч буй арга хэмжээ
  • Зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож буй тухай мэдээлэл хийж буй юм.

Улаанбаатар хоттой ах, дүүсийн харилцаатай ажилладаг дэлхийн 40 гаруй хот байдаг. БНСУ-ын Сөүл хотын захирагчийн санаачилгаар долоо хоног бүр улс орнуудын хотын захирагчид цахим хурал зохион байгуулахаар болсон. Энэ үеэр хотын захирагчид хоорондоо туршлага, мэдээлэл солилцох юм. Одоогийн байдлаар дэлхийн 213 улс орныг цар тахалд өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн 13,220 ААН-ээс 12,750-д нь ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Сүхбаатар дүүрэгт 19,968 айл өрхийн нүхэн жорлонд ариутгал хийсэн. Хөрсний бохирдол дотор хүнд метал байх ёстой хэмжээнээсээ 20 дахин их байна. Үүнтэй холбогдуулан нийт 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Иргэд энэ ажлыг дэмжиж, хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцлов.

2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс тавдугаар сарын 3-ны хооронд 22 удаагийн өнжмөл өвс шатаасны улмаас гал түймэр гарсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна. Энэ жил эрчимтэй сэрэмжлүүлэг хийж, ууланд алхаж байгаа хүмүүст шаардлага тавьсантай холбоотой хэмээн Хотын захирагч яриандаа дурдсан юм. Нийслэлийн 172 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчид цагдаагийн үүрэг гүйцэтгэн иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар гуравдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тусгаарлагдах байрнаас гарч, нийслэлийн хэмжээнд тусгаарлалтад буй 3151 иргэн байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын тусгаарлах хугацааг өнгөрөөж, дараа нь гэрээр тусгаарлуулсны дараа хяналтаас гарсан 3000 иргэн эргэн хэвийн амьдралаа үргэлжлүүлж байна. Эдгээр иргэд дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Улаанбаатар хотод шилжин ирсэн 333 иргэн байна. Үүний 27 нь орон нутгаас шилжиж ирсэн, тусгаарлалтад байсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байсан иргэдэд өрхийн эмнэлэг хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.