Ковид-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэв

С.Гандэлгэр
2021/04/07

Коронавируст халдварын тоо огцом өсөж, эрүүл мэндийн болон тусгаарлан ажиглах байруудын ачаалал эрс нэмэгдэж байгаа аж. Иймээс УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон байна. 

Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан.Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон байна. 

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр оржээ. Мөн халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэвлэлд ярилцлага өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.18
    2021/04/07

    Ингэх юм бол хэн хавьтал болсноо хэлэх юм. Улам тас нуугаад тараагаад явна биздээ. Ийм арга хэмжээнд зарцуулах зориулалтаар өгсөн гадаадын хандив тусламжийн мөнгийг юунд зарчихсан юм бэ?

    Хариулах