Вакцин хийлгэсэн эмнэлгийн ажилтан вирус тараагч болжээ

С.Гандэлгэр
2021/04/07

Германд Pfizer-ийн COVID-19-ийн вакцинд хамрагдсан нэгэн эмч санаандгүйгээр вирусийн “инкубатор” болжээ. Эмч нар түүнийг цорын ганц тохиолдол биш гэж үзэж байна. Эмнэлгийн ажилтан тарилга хийлгэснийхээ дараа ажлаа үргэлжлүүлэн хийсээр, өөрийгөө халдвар тараагч гэдгээ мэдэлгүйгээр эргэн тойронд байсан хүмүүсээ халдварлуулжээ.

Харин PCR-ийн шинжилгээгээр COVID-19 сөрөг гэж гарсан аж. Шинжээчид түүнийг вирусийг супер тараагч хэмээн нэрлэсэн гэнэ. Учир нь тэрбээр өөрөө эрүүл хэр нь эргэн тойрны хүмүүсээ халдварт өртүүлсээр байжээ. Вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авахаас 100% хамгаалагдаж чадахгүй гэдгийн бүгд мэднэ.

Энэ тохиолдолд тухайн хүн хөнгөн хэлбэрээр халдвар авах буюу шинж тэмдэггүй байж болдог. Харин эмнэлгийн ажилтны тухайд хоёр дахь тунгаа хийлгэчихсэн, шинж тэмдэггүй, шинжилгээгээр ч сөрөг гарч байсан аж. Мэргэжилтнүүд үүний эх үүсвэрийн удаан хугацааны турш хайсан боловч олоогүй байна.

Германы Марбургийн эмгэг судлаач Жанна Шмид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүмүүс вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, ЭМЯ-наасаа өгсөн бүх зөвлөмжийг дагах хэрэгтэй гэжээ.

 

Эх сурвалж: Fbm.ru



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна