ШУУД: Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 159 иргэн иржээ

2020 оны 05 сарын 19

Өчигдөр /2020.05.18/ өглөө тусгай үүргийн эхний онгоц Шинэ Дели хот руу хөөрсөн. Харин Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт өнөөдөр өглөө 07:44 цагт газардлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штабын  мэдээлснээр тус нислэгээр 159 иргэн иржээ. 

Зорчигчдыг яаралтай түргэн тусламжийн машихнаар тусгаарлах байруудад хүргэж, 21 хоног тусгаарлалтад байлгах юм. Сэжигтэй тохиолдлуудыг онгоцны хойд хаалгаар буулгаж, ХӨСҮТ-ийн явуулын лаборатори байрлаж, сэжигтэй тохиолдлуудаас сорьц авч байна. Энэ удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийн зонхилох хэсэг нь Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байсан иргэд байгаа аж. 

Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.