Тавдугаар сарын тэтгэмжид нийт 18.2 тэрбум төгрөг зарцуулжээ

2020 оны 05 сарын 19

Өнгөрсөн тавдугаар сард нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 18.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Тодруулбал

  • 3140 ахмад настан,
  • хөгжлийн бэрхшээлтэй 36 486 иргэн,
  • одой 106 иргэн,
  • өрх толгойлсон 12 эцэг эх,
  • тэжээгч нь нас барсан 18 хүртэл насны 14 219 хүүхэд,
  • байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10 243 хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийн тавдугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. 

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдварын цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих тэтгэмжийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл таван сарын хугацаанд 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.