АТГ: Нэр дэвшигчид ХОМ-ээ бүртгүүлж, баталгаажуулахыг анхааруулж байна

2020 оны 05 сарын 19

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.  2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулаад байна Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхааруулж байна.

Нэр дэвшигч Та хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлж, баталгаажуулна уу.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.