Б.Ууганбаяр: БНХАУ-аас хүсэлт гаргасан иргэдээ удахгүй татан авна

2020 оны 05 сарын 19

Нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол Улсын хилээр 130,206 иргэн орж ирсэн. Үүнээс зохион байгуулалттай татан авалтын хүрээнд 8480 иргэнийг гадаадын орноос авчирсан. Мөн 15 удаагийн агаарын хөлгийн татан авалтаар 3315 хүн, төмөр зам, авто зам явганаар буюу Монгол Улсын бүх хилийн боомтоор 5007 хүн байна.

Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомтоор, Энэтхэг болон Турк улсаас нийтдээ 1070 иргэнээ авчирчээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байна.

Тухайлбал, 

  • Бага насны хүүхэдтэй 1611
  • Эрүүл мэндийн шалтгаантай 449
  • Өндөр настан 869
  • Богино хугацааны визтэй 158
  • Оюутан 2818
  • Санхүүгийн боломжгүй 1002
  • Насанд хүрээгүй хүүхэд 358
  • Бусад гэсэн шалтгаантай 3300 хүн багтаж байна.
  • Татан авалтаар ирсэн хүмүүсийг 27 цэгт 2029 хүн тусгаарлах байранд байна.

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн оруулаад нийт 27 цэгт 2029 хүн тусгаарлаад байна. Мөн коронавирусийн халдвартай бус, өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхлэж байгаа юм. Түүнээс гадна Баян-Өлгий, Дорноговьд аймагт тараан байршуулж байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдээ хойд аймгуудаар байршуулж байгаа бол төмөр зам дагуу сувиллын газруудад мөн иргэдээ байршуулж байгаа.  

УОК, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар ярьж байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байна. Энэтхэг Улс руу хийх дараагийн нислэгийн бэлтгэлийг хангаж байгаа ч тов гараагүй байна. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна.

 Иргэдээ татан авах ажлыг цаашид тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдэв.

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 19
202.126.89.130
Зочин

Татан авч болно оо зөрүүлээд энд байгаа иргэн улсыг гаргах ухаан хайрал ОБШ минь

2020 оны 05 сарын 19
202.21.104.2
зочин

Ашгүй дээ. Иргэдээ аль болохоор хурдан татаж аваарай! Зуны 3сар богинохон шүү! Намрын улирал эхэлж ханиад томууны дэгдэлт эхлэхээс өмнө хүсэлт гаргасан иргэдээ татан авч тусгаарлалтаас гаргасан байхаар зохион байгуулах нь зөв байх аа. Өндөр өртөгтэй улсад хэцүүдэж байгаа шүү. Халдвар хамгааллын дэглэмтэй, зохион байгуулалттай оруулахад айх юмгүй дээ! Ялангуяа жирэмсэн, хөхүүл эхчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настангуудыг аль болохоор амралт сувилалын газруудад тусгаарлахгүй бол хэцүү дээ. Аль болох хүнээ бодохгүй бол тэд робот биш шүү! Эрсдэл нэмэгдэнэ, стрэсстэнэ. Хийе гэвэл боломж бн.

2020 оны 05 сарын 19
73.189.91.105
Zochin

Buhel buten tusgaar togtnodon uls bj uuriin irgedee ch tatan avch chadahgui hetsuu ch yumdaaa....

2020 оны 05 сарын 19
202.55.188.44
Иргэн

Та нарын татаж авах яах вэ хэрэв дотооддоо алдах юм бол хэн нь хариуцлага хүлээх вэ.Ажил хийсэн болж ард түмэндээ хайртай болж ингэж байж аюул тарив даа.