Хөвсгөлөөс “жийгдсэн” Х.Эрдэнэбаатар Да.Ганболдтой тохирчээ

2020 оны 05 сарын 19

АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр өнгөрсөн жилээс хойш хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслээр сурталчилгаа хийж тэрбум орчим төгрөг зарцуулсан гэх Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар гэх залуу нэр дэвшүүлэлтийн эцсийн мөчид хоосон хоцорсон.

Түүний оронд ардчиллын партизан “халзан” хэмээх Да.Ганболдыг нэр дэвшүүлэх тохиролцоог “Эрдэнэтийн 49”-ийнхөн генерал Б.Хурцаар дамжуулан АН-ын дарга С.Эрдэнэтэй хийн, янз бүрийн асуудалд нэр нь холбогдох болсон түүнийг шахжээ.

ҮБХ-ны гишүүдийн 100 саяын дэнчин болон баталж өгсөн сонгуулийн зардлаа бүгдийг нь төлсөн тэрбээр аймгийнхаа АН-д ЖИЙП хүртэл бэлэглэж, хэвлэлийнхэнд ч мөнгө сайн хаяж хамаг замаа зассан байсан. Гэвч тэр цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр тойрог ч үгүй, ганцаар үлдсэнд багийнхан нь үнэхээр харамсаж байсан. Гэнэтийн энэ шийдвэрт цочирдсондоо аймгийнхаа АН-ын даргаа Идэржавхланг С.Баярын гар хөл, МАН-ын бууны нохой, гахайдаа тулан доромжилж, барьж зодонгоо алдсан гэсэн.

Гэвч өчигдөр тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болон Да.Ганболд нартай уулзаж, сонгуульд нь саад болохгүй, хүлээн зөвшөөрөхөөр болжээ. АН-ын жирийн гишүүдийн боломжийг булаан “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойрог бэлэглэсэн хэмээн Х.Эрдэнэбаатар нарын олон залуус МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэхээр нэгдэж байсан. Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболдыг эсэргүүцэх хөдөлгөөн хүртэл байгуулан олон нийтийн сүлжээгээр тэмцэхээ мэдэгдэж байсан тэрбээр ийнхүү “гар барьсан”-д олон хүн гайхаж байна. Магадгүй Да.Ганболдыг санхүүжүүлж байгаа “Эрдэнэтийн 49”-ийнхөн ч түүний санхүүгийн хохирлыг барагдуулсан гэх хардлага гишүүдийнх нь дунд нэгэнт тараад байна. Мөнгөөр сонгуульд ялна хэмээн тэр зүтгэсэн. Харин одоо мөнгөний өмнө бүдэрч, бас мөнгөнд худалдагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 20
103.212.117.190
Ganaa

Shudarga zaluu gedgiig Huvsgul iinhun bugd medej baigaa.Tsag hugatsaa haruulah bizee.Unen eer yavbal uher tergeer tuulai guitsne gedeg biluu

2020 оны 05 сарын 19
202.9.40.164
Сонгогч

Хөвсгөлийнхөн мэдэж байгаа

2020 оны 05 сарын 19
103.80.210.183

ийм хүмүүсээс бүүр мөсөн сал л даа. буудсан ч яахав бурхан үзэг ээ

2020 оны 05 сарын 19
103.9.90.130
иргэн

Халзан ГАНБОЛД болиочээ Эрдэнэтийн 49% ийг луйвардхад гол үүрэг гүйцэтгэгчидийн нэг үндэсний хэмжээний луйварчин их хуралд гарч Эрдэнэт, Тавантолгойг авах даалгаварыг Элбэгдоржоос авсан уу

ЗОЧИН(64.119.25.166)
2020 оны 05 сарын 19

ХАЛЗАН ГАНБОЛДОО БОЛЬ ЭДСЭН УУСАН ЧИНЬ БАГАДААГҮЙ ГЭЭД ОЛОН ТҮМЭН ХЭЛЭЭД БАЙГАА 49% ИЙ