"ГОМДОГСДЫН арми"

2020 оны 05 сарын 19

Өнгөрөгч амралтын өдөр нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж тойргоо хуваариллаа. Нам доторх өрсөлдөөнөөс  цойлон гарч ирсэн нэр дэвшигчдийг  олон нийтийн сүлжээнд хэдийн хэлэлцүүлээд эхэлжээ.  Нам эвслүүд дундаас нэр дэвшилтийн урьдчилсан  жагсаалт  хамгийн их хөдөлсөн нь АН. Намын дарга С.Эрдэнэ, зөвлөх З.Энхболд нарын жимбийлгээд байсан нэрс, тойрог хуваарилалт эцсийн мөчид эрс өөрчлөгдсөн юм. Ардчилсан намын нэр дэвшүүлсэн байдлыг ерөнхийд нь 3 ангилж болохоор байна. 

Тухайлбал  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, генерал Б.Хурц нарын нөлөөний, намын дарга С.Эрдэнэ, зөвлөх З.Энхболд нарын нөлөөний, Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөний хүмүүс  76 тойргийг хувааж. Ингэхдээ Ц.Элбэгдорж, генерал Б.Хурцын хүмүүс дийлэнх олонхийг бүрдүүлж, нэр дэвшигчдийг өнгөлжээ. 

Наанаа  залуучууддаа боломж олгосон  гэх ч хөшигний цаана хөгийн хуйвалдаан давамгайлсан нь илт. Халааснаасаа мөнгө гарган тойргоо усалж, намын бодлого сөрөхгүйн тулд  дэнчингээ төлж, орон нутаг, хороо дүүрэгтээ ажиллаж, нэр дэвших горьдлого тээж явсан олон хүнийг тойргийн гадна үлдээжээ. Тэднээс цөөн хэд нь ил гарч, зоригтой дуугарав. Бусад нь наашаа харж инээж, цаашаа харж уйлж суугаа гэх. Нэр дэвшигч тодорсон орой НИТХ-ын М.Тулгат дулаан хэвтэр бараадаж, тойрог дамжсан “янхан”-аар намын даргын зөвлөх  З.Энхболдыг нэрлэсэн нь хуйвалдааныг илчилсэн зоримог алхам байлаа. Баянзүрх дүүргээс төлөөлөгчөөр сонгогдсон М.Тулгат УИХ-д дэвшин өрсөлдөхөөр эртнээс бэлтгэсэн. Харамсалтай нь эцсийн мөчид  улсын хэмжээний лидер хэмээн өөрийгөө тодорхойлсон З.Энхболдод тойргоо булаалгасан юм. Ихэд гомдсон М.Тулгат “З.Энхболд хаанаас гарч ирсэн гай вэ” хэмээн бухимдлаа  илэрхийлсэн ч ахдаа донгодуулсан  уу маргааш нь   “Өөрийн ажиллагаа дутуудсаны улмаас нэр дэвших эрх авч чадаагүйдээ уучлал хүсье” гэжээ.  

Бас нэгэн жишээ.  Хөвсгөл аймагт нэр дэвшихээр горилж, сурталчилгаа явуулж байсан Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар гэх залуугаар үргэлжилнэ.  Түүний  “халзан” хочит  Да.Ганболдыг нэр дэвшүүлэх тохиролцоог “Эрдэнэтийн 49”-ийнхөн генерал Б.Хурцаар  шахалт хийлгэн АН-ын дарга С.Эрдэнээр зөвшөөрүүлж дөнгөжээ. 

ҮБХ-ны гишүүдийн 100 саяын дэнчин болон баталж өгсөн сонгуулийн зардлаа бүгдийг нь төлсөн тэрбээр аймгийнхаа АН-д ЖИЙП хүртэл бэлэглэж  тал зассан ч цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр тойрог ч үгүй, ганцаар үлдсэнд багийнхан нь ихэд харамч суугаа гэх. Нэгэнт тоглоомоос гарсан тэрээр бухимдаж  шатвал  илүү их хохирохоо ухаарч намын дарга С.Эрдэнэ, Да.Ганболд нартай уулзан сонгуульд нь саад болохгүй гэх ам өчиг өгч бууж өгсөн сурагтай. 

Гомдогсдын цуваа Завхан аймагт нэр хүнд өндөр  явсан УИХ-ын гишүүн  Я.Санжмятаваар үргэлжилнэ. Түүний хувьд 2004 онд намаасаа тойрог авч чадалгүй бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан түүхтэй. Хэзээний  зангарагтай тэрбээр  бие даан ялалт байгуулсныхаа  дараа өр лүү  нь өшиглөсөн  намдаа эргэн элсч, нэг суудал нэмэрлэж явсан  нэгэн. Харин энэ удаа тойрог ч үгүй, бие дааж нэр дэвших ч боломжгүй  буланд шахагдсандаа битүүхэн  бухимдаж явна. 

Бас нэгэн жишээ. Дундговьд нэр дэвшихээр мөнгө хаяж бүхэл бүтэн  нэг сумыг жишиг болгон тохижуулсан Р.Эрдэнэбүрэн. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөх бат итгэлтэй хөрөнгө мөнгөө хаяж,  хөдөө тийш довтолгосон ч тусыг эс олов. Хэвлэлээр ил гараагүй ч  жинхэнэ хиншүү, хярвас гартлаа гомдсон хүмүүсийн нэг. 

Гомдогсдын армийг  бичээд байвал дуусахгүй. Чингэлтэйг усалж, сурталчилгаандаа тэрбум тэрбумаар мөнгө цацсан ч хувийн амьдралаасаа болж сүйрсэн Д.Сүндий, Баян-Өлгийд бат гэж итгэж явсан А.Бакей, Портуна Н.Батбаярт тойргоо булаалгасан Б.Болор, Булган аймгийн Засаг дарга Эрдэнэбат, царайлаг залуу бүсгүй, Зи даргын үнэнч хамтрагч О.Батхандад тойргоо булаалгасан Ц.Оюундарь, архи тамхи секс ярьж согтуурснаасаа хойш  огт өөдлөөгүй Л.Эрдэнэчимэг,  нутгаасаа гишүүн болох санаархлаа Женко-оор дамжуулж хэрэгжүүлэхээр санаархаж явсан Аса Д.Дагвадорж, Булганд горилгогч Н.Түвшинбаяр гээд гомдогсдын  арми эгнээгээ тэлнэ. 

Гомдогсдын арми дээр  “Тойрог андуурсан чихээсний хүмүүс” олноор нэмэгдсэнийг дараагийн дугаарт онцлох болно. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (8)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 21
202.55.188.41
АН экс дэмжигч

Олон сайхан залуусыг АН жийлээ дээ хөгширч хоцрогдсон өвгөчүүлийн нам болжээ. Би болоод манай хэдэн найз дэмждэг байлаа. Одоо Хариуцлагатай намыг сонгоно. Мэдээж МАН

2020 оны 05 сарын 20
66.181.161.18
Минж

Ийм хүмүүсээр төр бариулаад цаашдаа явна гэдэг төсөөлөхөд ч бэрх юм

2020 оны 05 сарын 19
203.91.115.51
Бат

Төрд хэрэггүй

2020 оны 05 сарын 19
203.91.115.51
Хрхр

Ийм хүмүүс төрд хэрэг бна уу

2020 оны 05 сарын 19
66.181.161.30
Зочин

Их л сайхан юм ярьсан хүмүүс зүгээр төрөөс зайлуулмаар байна

2020 оны 05 сарын 19
66.181.161.30
Зочин

Ийм хүмүүсийг төрд байгаа гэж бодохооор уур хүрэх юмдаа

2020 оны 05 сарын 19
183.177.100.4
BOLDUUSH BOLDOO nibn

Тохироо гэж үүнийг хэлэх байх ХУРЦын асуудал ХУРЦААР яригдсаар

2020 оны 05 сарын 19
122.201.24.69
МАН-ЫН ГИШҮҮН

МАН - ЫН ГОМДОГСДЫН АРМИ ГЭЖ ЖИНХЭНЭЭСЭЭ АЙМААР ЮМНУУД ГРАНАТ ӨВӨРТӨЛЧИХСӨН ДУУГАРАХГҮЙ ХЭДИЙ Ч ХАМРААС НЬ УТАА САВСЧИХСАН ЭНД ТЭНД САУНДАЖ ЯВНА !!!