Г.Сугарбат: Иргэд дутуу боловсорсон жимсээ угааж хэрэглээгүйгээс болж хордлого авч байна

2020 оны 05 сарын 19

УОК-ын Шуурхай штабаас цаашид хийгдэх нислэгүүдийн талаар мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хяналт, шалгалт, иргэдийн урьдчилан сэргийлэх байдал хэр байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улсад тохиолдлын тоо нэмэгдэж, гаднаас зөөвөрлөгдөж орж ирсээр байна. Гэтэл манайхан хэнэггүй байсаар байна.

Манай улстай залгаа орших ОХУ-ын зарим хотын өвчлөлийн нөхцөл байдлын тухайд гэвэл  (тавдугаар сарын 19-ний байдлаар)

  • Байгаль - 550
  • Улаан-Үд - 948
  • Эрхүү - 601
  • Тувад - 299 тохиолдол бүртгэгдсэн.

Тэрбээр "Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдол нэмэгдэж, хөрш ОХУ-д өвчлөлийн тохиолдол ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа үед ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх хамгаалалтаа сулруулж эхэлж байна.

Тавдугаар сарын 16-ны өдөр МХЕГ-аас хяналт тавихад 3116 хүн амны хаалтаа зүүгээгүй зөрчил илэрсэн. Бид сануулга, зөвлөмж өгөөд л өнгөрөөсөн. Дахиад энэ хүмүүс зөрчил гаргавал бид шаардлагатай арга хэмжээ авна. Эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байхад иргэд анхаарал болгоомжтой байж, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Энэ мэдээллийн цагийг ашиглаад 2, 3 зүйлийг анхааруулмаар байна.

Гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаагүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар нь муудсан хоол хүнсний бүтээгдэхүүн зарах, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарах зөрчил гарсаар байна. Тиймээс иргэд худалдан авалт хийхдээ анхааралтай хандах хэрэгтэй.

Сая тавдугаар сарын 16-нд Дорнод аймагт 6 том хүн, нэг хүүхэд хордлогод орсон. Хоол хүнсээ дутуу боловсруулсан, жимсээ угааж хэрэглээгүйгээс болж энэ хүмүүс хордлогод орсон. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагад ачаалал өгөхгүй байх хэрэгтэй байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.